Бетон зуурмагийн үйлдвэр

Бид хэрэглэгчийн захиалгын дагуу стандартын шаардлага хангасан БМ100-500 маркын бетон зуурмагийг орц нормын дагуу C35 (М500) хүртэлх маркийн бетоныг цагт 120 м3 үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Бетон хучилт хийгдсэн түүхий эдийн агуулах талбай, явган болон авто зам, машин техникийн угаалгын хэсэг зэргийг тусгайлан засаж тохижуудсан.


Лаборатор

Тус компани нь үйлдвэрийнхээ хажууд бүтээгдэхүүний чанарын хяналтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лаборатортой. Энэхүү лабораторид ISO-2009 стандартын дагуу бетон зуурмагийн гол түүхий эд болох цемент, элс, хайрганы чанар болон зуурмагийнхаа чанарт хяналт тавьж байнгын туршилт, сорилт, шинжилгээг явуулдаг. Ингэснээр манай бүтээгдэхүүн нь төгс чанартай үйлдвэрлэгдэн гарах нөхцөл бүрдэнэ. Мөн өөрийн лаборатори дахь туршилтаас гадна бусад итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүн болон түүхий эдийн шинжилгээг давхар хийлгэж бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг. Энэ нь бетоны чанарт хэлбэлзэл гарахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг юм.

Манай лабораторид дараахь туршилтуудыг хийдэг:

  • Цементийн (эвийн өтгөрөлт, барьцалдаж эхлэх, дуусах хугацаа, 0,08мм шигшүүр дээрх үлдэгдэл- нунтаглалт, шахалт, гулзайлтын бат бэх-3, 7, 28)
  • Элсний (чийглэг, асгаасан нягт, нягт, ширхэглэлийн бүрэлдэхүүн, тоосорхог хольцын хэмжээ, ширхэгийн модуль, элсэн дээрх хайргын хэмжээ, ус шингээлт, ширхэг хоорондын зай)
  • Хайрганы (чийглэг, асгаасан нягт, нягт, ширхэг хоорондын зай, нимгэн үзүүрлэг хэсэг, ширхэгийн хэмжээ-бүрэлдэхүүн, элэгдэх чанар, хайрган дахь элсний хэмжээ, эс шингээлт, тоосорхог хольцын хэмжээ)
  • Бетон зуурмагийн (Барилгын талбай дээр конусын суултын хэмжээ, агаарын агууламж-нүх сүвийн хэмжээ, температур
  • Бетоны (Шахалтын бат бэх -3,7,28 хоног)

Түүхий эд, материал

Cайн чанарын, өндөр маркийн бетон үйлдвэрлэхэд түүхий эд материал стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь хамгийн чухал. Манай байгууллагын хувьд МNS стандарт хангасан, бүрэн угаагдсан түүхий эд материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

Түүхий эдийн агуулахыг тусгайлан барьснаар боловсруулагдсан түүхий эд материал дахин бохирдохгүйгээр үйлдвэрлэлд шилжих боломжийг нээж өгдөг юм.

Дайрга

Бид дотоодын томоохон нийлүүлэгчидтэй гэрээ байгуулан угаасан дайрга авч үйлдвэрлэлдээ ашигладаг. Эдгээр нийлүүлэгчдээс нийлүүлж буй дайрганы хэврэг хэсгийн агуулга нь барилгын хүнд бетон эдэлхүүний стандартыг бүрэн хангасан. Үүнд:

  • 0,5-10 мм
  • 10-20 мм
  • Угаагдсан
  • МNS 2803:2004 стандартыг хангасан.

Элс

Чанар, стандартын шаардлага хангасан элсийг дотоодын нийлүүлэгчдээс авч ашиглагдаг бөгөөд эдгээр элс нь дараах шаардлагыг бүрэн хангасан байдаг.

  • 0-2 мм
  • 2-8 мм
  • Угаагдсан
  • MNS 0392:1998 стандартыг бүрэн хангасан, тохирлын гэрчилгээтэй.

Цемент

MNS3091:2008 стандартыг хангасан бүтээгдэхүүнийг авч үйлдвэрлэлдээ ашигладаг.

Нэмэлт бодис

Бид бетон зуурмагийн бэхжих хугацааг богиносгох, өвлийн цагт хөлдөхөөс хамгаалах, шаардлагатай бол шингэрүүлэх үйлчилгээтэй нэмэлт бодисууд ашиглаж байна. Энэ нэмэлт бодисууд нь ISO9001 стандартыг хангасан байдаг.

Ус

Бетон зуурмагт MNS ISO12439:2012 стандартын шаардлага хангасан усыг хэрэглэнэ.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
Бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, стандарт хангасан ажлын байранд аваар осол, зөрчилгүй ажиллахыг чухалчилдаг.
Бидний эрхэм зорилго
Бидний эрхэм зорилго бол хэрэглэхэд хялбар өндөр чанар түүндээ тохирсон үнэ бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх явдал билээ.