Бид хэрэглэгчийн захиалгын дагуу стандартын шаардлага хангасан БМ100-500 маркын бетон зуурмагийг орц нормын дагуу C35 (М500) хүртэлх маркийн бетоныг цагт 120 м3 үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх ...
Бид өөрсдийн 4 ширхэг миксер машинаар захиалгат бүтээгдэхүүнийг тээвэрлэн нийлүүлдэг. Мөн шаардлагатай тохиолдолд гэрээт харилцагчдын миксер машинуудыг тээврийн үйлчилгээндээ ашигладаг.
Тус компани нь үйлдвэрийнхээ хажууд бүтээгдэхүүний чанарын хяналтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лаборатортой.
Цагт 120м3 бетон зуурмагийг 38 м хүртэлх зайд шахах хүчин чадалтай Isuzu-Zoomlion, Цагт 180м3 бетон зуурмагийг 52 м хүртэлх зайд шахах хүчин чадалтай Hyundai-Junjin помп машинуудаар үйлчилнэ.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
Бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, стандарт хангасан ажлын байранд аваар осол, зөрчилгүй ажиллахыг чухалчилдаг.
Бидний эрхэм зорилго
Бидний эрхэм зорилго бол хэрэглэхэд хялбар өндөр чанар түүндээ тохирсон үнэ бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх явдал билээ.