Тогтвортой, мэргэшсэн хүний нөөц

Чадварлаг мэргэшсэн хүний нөөц бол манай компаний оршин тогтнох үндэс билээ. Бизнесийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулах нь мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг хэрхэн бүрдүүлж тогтвортой ажиллуулж байгаагаар хэмжигддэг. Тиймээс энэ салбарт тогтвор суурьшилтай мэргэшин ажиллаж буй чадварлаг боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна. Манай инженер техникийн ажилтнууд шаардлагатай мэргэжлийн сургалтуудад хамрагдаж зохих ур чадварыг эзэмшсэн. Мөн түүнчлэн хүний нөөцийг зөв үнэлэн ажилласнаар тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.


Тулгуур зарчим
  • Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг түүнд тохирсон өндөр үнээр хүргэх.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж ажиллах.
  • Байгаль экологид хор хөнөөл учруулахгүй үйл ажиллагаа явуулах.
  • Нийгэм олон нийтийн өмнө хүлээх хариуцлага гэдэг бол аливаа аж ахуйн нэгжид зайлшгүй хамааралтай асуудлуудын нэг юм.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
Бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, стандарт хангасан ажлын байранд аваар осол, зөрчилгүй ажиллахыг чухалчилдаг.
Бидний эрхэм зорилго
Бидний эрхэм зорилго бол хэрэглэхэд хялбар өндөр чанар түүндээ тохирсон үнэ бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх явдал билээ.