Просолид Стандарт ХХК-ийн товч танилцуулга

“Просолид Стандарт” ХХК нь бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

Манай бетон зуурмагийн үйлдвэр нь 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Сонсголонд байрладаг.

Барилгын салбарт техникийн дэвшлийн нэг хэлбэр болох цутгамал төмөр бетон каркас бүхий барилгын технологи өргөн нэвтэрч байгаа өнөөгийн нөхцөлд барилгын даацын бетон, төмөр бетон бүтээцийг чанарын баталгаатай гүйцэтгэхэд бетон зуурмагийг зориулалтын үйлдвэрт үйлдвэрлэх шаардлага нэн тэргүүний нөхцөл болж байна.

Манай хамт олон 2012 онд БНХАУ-ын Канад-Хятадын Хамтарсан ZOOMLION-CIFA-н үйлдвэрлэсэн шинэ дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат, олон улсын ISO9001 чанар стандартын шаардлага хангасан үйлдвэрийг ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хэрэглэгчийн захиалгын дагуу стандартын шаардлага хангасан БМ100-500 маркын бетон зуурмагийг орц нормын дагуу үйлдвэрлэн тухайн захиалагчийн хүсэлтийг харгалзан цаг уурын байдалд тохируулан үйлдвэрлэж хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлнэ.

Бетон хольц бэлтгэх үйлдвэр ашиглалтанд орсноор зуурмагийг зохих марк, төрлөөр нь стандартын шаардлага хангасан, чанарын баталгаатайгаар үйлдвэрлэн нийлүүлэх боломжийг бодитойгоор бүрдүүлж чадсан юм.

“Просолид Стандарт” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд нь дэлхий дахины барилгын салбарын болон техник технологийн шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч, сургалт, семенарт хамрагдан, орчин үеийн технологийн дэвшилт, ололт бүхнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.

Манай бүтээгдэхүүний чанар нь Монгол Улсын барилгын материалын стандартыг бүрэн хангасан гэдгийг нотолж 2013 онд тохирлын гэрчилгээг олгосон.


Бидний эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго бол хэрэглэхэд хялбар өндөр чанар түүндээ тохирсон үнэ бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх явдал билээ.


Техник, технологи

Манай компани чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд үйлдвэрлэлтийн технологидоо онцгой анхаарал хандуулж ажилладаг. Хэрэглэгчиддээ төвлөрсөн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын тулд бид барилгын материалын бетонон бүтээгдэхүүний үйлдвэртээ ихээхэн анхаарал хандуулж байнга хөрөнгө оруулалт хийж байдаг. Ингэснээр шинэ техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан хугацаанд нэвтрүүлэх боломж нөхцөл бүрдэх бөгөөд улмаар чанарын өндөр түвшний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж тэдэнд ач тусаа мэдрүүлэх явдал болно.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
Бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, стандарт хангасан ажлын байранд аваар осол, зөрчилгүй ажиллахыг чухалчилдаг.
Бидний эрхэм зорилго
Бидний эрхэм зорилго бол хэрэглэхэд хялбар өндөр чанар түүндээ тохирсон үнэ бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх явдал билээ.